Вьетнам улсад коронавирусийн тахлын улмаас ажлаа алдаад буй иргэдэд зориулсан цагаан будааны “АТМ” буюу 24 цагийн будаа тараах автомат төхөөрөмжүүд тавигджээ.
Тус улсад коронавирусийн 265 тохиолдол бүртгэгдэж, өвчтөн нас бараагүй ч халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газраас хөл хорио тогтоож, жижиг бизнесүүд хаалгаа барьж, олон мянган иргэн ажилгүй болсон. Эдгээр орлогогүй болсон хүмүүст зориулан бизнес эрхлэгчид болон хандивлагчид Вьетнам даяар үнэгүй будаа тараагч төхөөрөмжүүдийг суурилуулжээ.
Будаа авахаар ээлж дараагаа хүлээн зогссон хүмүүс бие биеэсээ хоёр метрийн зайтай зогсох ёстой бөгөөд будаагаа авахаас өмнө гараа ариутгах шаардлагатай аж.
Нийслэл Ханой хотод том усны саванд агуулагдах будаанаас иргэд 08-17 цагийн хооронд авах боломжтой. Хо Ши Мин хотод будааны АТМ 24 цаг ажиллаж байгаа бол Да Нанг хотод цагаан будааны хоёр АТМ-ыг дараа долоо хоногт байрлуулах юм байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.