Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хааны удмын гэр бүлээс хараат бус амьдрахаар шийдсэн ханхүү Харри эхнэр Меган Мэрклийн хамт Калифорни мужийн Малибу далайн эргийн хотод 15 сая ам.долларын үнэтэй тансаг харш худалдаж авчээ.
Канадаас нүүж АНУ-д ирсэн Харри, Меган нар Лос Анжелест амьдрахаар явсны дараа жүжигчин, продюссер Мэл Гибсоны тансаг харшийг өндөр үнээр худалдаж авсан талаар цуу яриа гарах болжээ.
Daily Mail-ийн мэдээлснээр Лос Анжелес дахь Андреа Пайлот үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлаг энэ талаар анхлан дамжуулсан байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт гаргасан уг мэдээллээ устгасан байгаа гэжээ.
Түүнчлэн The Sun хэвлэлд Гибсон, Харри нар худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан талаар мэдээлсэн байна. Тэдний худалдаж авсан харшийн талаар үнэхээр үзэсгэлэнтэй сайхан газар бөгөөд одоогийн зах зээлд бараг байхгүй үнэ цэнэтэй хэмээн зарим албан бус эх сурвалжуудад онцолжээ.
Эх сурвалж: Geo News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Британчуудын татварын мөнгөөр тансаглаж яваа нөхдүүд байна даа АТГд өгч шалгуулнаа