СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улс БНХАУ-тай харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зорьж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

БНХАУ-ын “Globaltimes.cn” сайтад “China, Mongolia aim to take ties to new level” гарчигтай нийтлэл гарчээ.

БНХАУ бол Монголын хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр дахь том гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь билээ. билээ.  

Үүний зэрэгцээ Монголын БНХАУ руу гаргасан нүүрсний экспорт тэр тусмаа ӨМӨЗО-ны Ганцмод боомтоор дамжин гарсан нүүрсний экспорт ихээхэн өссөн. Товчхондоо  хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд  ахиц дэвшил гарсаар байгаа. Монгол болон БНХАУ хоёр улсын худалдааг энэ он гэхэд арван тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байсан юм. Гэхдээ энэ нь одоогийн нөхцөл байдлын улмаас амаргүй болоод байна. Түүнчлэн  хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт шаардана. Монгол Улсын Ардын нам өнгөрсөн 2016 оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулах,  томоохон уул уурхайн төслүүдээ хөдөлгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр арга хэмжээгээ үр дүнтэй байлгахын тулд Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, ойр байх хэрэгтэй.

1990 онд хоёр улсын худалдаа 33.6 сая ам.доллар байсан бол  өнгөрсөн 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрч, худалдааны эргэлт 28 жилийн хугацаанд 250 дахин нэмэгдсэн байдаг. БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчийн нэг бөгөөд 1990-2017 оныг хүртэл 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.Үүнийг Дэлхийн банк “250 мянган ам.долларын цалинтай 170 мянган ажлын байр шинээр бий болгожээ” хэмээн зүйрлэсэн байдаг. 
Хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа ирээдүйд  дараах гурван чиглэлээр өргөжихөөр байна. 

Нэгдүгээрт- Хоёр улсын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий санаачилгууд, тухайлбал, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээс гадна Хятад, Монголын чөлөөт худалдааны бүсийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хийж эхэлнэ. Эдгээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хоёрдугаарт-БНХАУ цаашид Монголд зээл олгож, санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлсээр байх болно. Монгол Улсын эдийн засгийн хямралыг хөнгөвчлөхөд Хятадын үзүүлэх санхүүгийн тусламж чухал үүрэг гүйцэтгэж буй. 

Гуравдугаарт- Монгол, Хятадын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахад хоёр тал ихээхэн хүчин чармайлт гаргах хандлагатай байна. Монголын талын идэвхтэй үйл ажиллагаа  энэхүү төслийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хамгийн сүүлд нүүрс болон мах зэрэг Монголын экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хоёр орны хооронд үүссэн асуудлыг шийдвэрлэснээр  талуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ.

Эх сурвалж: http://www.globaltimes.cn

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.