СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОУВС коронавирустэй тэмцэж буй 25 улсад тусламж үзүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Олон улсын валютын сангийн төслөөр коронавирусийн халдвартай тэмцэж буй санхүүгийн дэмжлэг тусламж шаардлагатай 25 оронд яаралтай тусламжийн багц баталж, өрийн дарамтыг арилгах шийдвэр гаргаад байна. Уг жагсаалтад нэн ядуу болоод эмзэг улс орнуудыг багтаажээ.

Үүнд: Афганистан, Бенин, Буркина Фасо, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Чад, Коморос, Бүгд найрамдах Ардчилсан Конго, Гамбиа, Гвиней, Гвиней-Биссау, Гайти, Либери, Мадагаскар, Малави, Мали, Мозамбик, Балба, Нигер, Руанда, Сан Томе ба Принсип, Сьерра Леон, Соломоны арлууд, Тажикистан, Того, Йемен улсууд багтжээ.

Дээрх улсуудад үзүүлэх тусламжийг ирэх зургаан сарын хугацаанд ОУВС-ын өр зээлийн эргэн төлөлтийг барагдуулах, эдийн засгийг сэргээх эх сурвалжуудыг дэмжих зэрэгт ашиглана хэмээн мэдэгджээ. Ойролцоогоор 500 сая ам.долларын тусламжийн санг ОУВС бүрдүүлэх юм байна. Түүнчлэн хандивлагч, хөрөнгө оруулагчдад хандан дэмжлэг тусламжийг нэмэгдүүлэх, өр зээлийг барагдуулах явцыг дэмжих зэргээр хамтран ажиллахыг уриалжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.