УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас Хүний эрхийн комиссын гишүүдийн сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орсон талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж гишүүнээсээ ч, даргаасаа ч чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учир ХЭҮК-ын гишүүдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж, маргааш хэлэлцэн, батлахаар шийдвэрлэлээ. Шинэчилсэн журамд юун түрүүнд зарыг нийтэд мэдээлэхээр заасан. Ажлын хэсэг байгуулна. Горилогчдын талаар нийтэд мэдээлнэ, нээлттэй сонсгол зохион байгуулна. Нийт зургаан гишүүнийг сонгон шалгаруулна. Шалгаруулалт маргаашаас эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ашгүй дээ
Бас нэг авгай байгаа түүнийг төн зайлуул
нам хамаагүй шүү . бас нэг намын тавиул тавихгүй шүү