Энэ оны дөрөвдүгээр сарын Монгол Улсын гадаад худалдааны статистик тоон үзүүлэлтийг Гаалийн ерөнхий газраас гаргажээ. Энэ сарын 13-ны байдлаар гадаад худалдааны эргэлт 1412,4 сая ам.доллар хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.4 хувиар буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний импортын хувьд нь өмнөх оноос 37 сая ам.доллар буюу 10.6 хувиар буурсан бол экспортын хувьд 38.2 хувиар буюу 785.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарав.
Жонс, хар тугалганы хүдэр, баяжмалын хэмжээ өссөн бол бусад төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, молибдений баяжмал, хүрэн нүүрс, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн хэмжээ ба нэгж үнэ нь буурсан үзүүлэлт харагдаж байна.
Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн оны мөн үеэс 6.7 сая ам.доллар буюу 4.4 хувиар өссөн. Гэвч үүн дотроо хуурай сүү, тахиа, гахайны мах, жимсний импорт багасжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.