СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Амарсайхан: Ариутгал, халдваргүйжүүлэх ажилд 400 гаруй сая төгрөг зарцуулаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан коронавирусийн үеийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: 

-Хөл хорионы үед өмнө нь 240 гаруй сайн дурын цагдаа ажиллаж байсан бол нэмж 1600 хэгсийн төлөөлөгчийг сайн дурын цагдаагаар ажиллуулахаар боллоо.  Энэхүү цагдаа нь олон нийтийн газарт биеэ зохисгүй авч яваа, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа иргэдэд шаардлага тавьж ажиллана. 

8645км замд машинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Бараг 1 сая мкв талбайг гараар болон төхөөрөмжөөр ариутгасан. Нэгдүгээр шат дууссан. Хоёрдугаар шатны ажил хийгдээд явж байна. Нийслэлийн төсвөөс 400 гаруй сая төгрөг гараад байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.