БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.
Энэ сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 14.50 цагт Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг манай цэргийн алба хаагчид таслан зогсоож, тухайн хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг бүрэн хангалаа.
Тодруулбал, Юнити секторын командлагчийн захирамжийн дагуу НҮБ-ын баазын гадна зэвсэггүй бүс /200 метрт/-д эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Н.Пунцаг тасгийн захирагчтай “Зүчи” эргүүлийн бүлэг зэвсэглэсэн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгаа тухай мэдээг ажиллагааны удирдлагын төвд илтгэсэн юм.
Үүссэн энэхүү цагийн байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс ажиллагааны төлөвлөлтийн офицер ахмад Б.Цээноровоор ахлуулсан ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг томилогдов. Тэд тухайн газарт очсон даруйдаа зэвсэглэсэн этгээдүүдтэй асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг оролдсон боловч манай эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид руу орон нутгийн хэлээр орилж, илтэд уурлан, 7.62 мм-ийн АКМ загварын буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикл дээр суулган авч явах оролдлогыг хэд хэдэн удаа хийжээ.
Энэ үед манай энхийг сахиулагчид үүссэн цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг “Хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн амаар анхааруулах, буу цэнэглэх, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг илтгэх зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлсэн байна.
Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоон улмаар хүмүүнлэгийн ажилтныг мотоциклд суулган зугтах оролдлого хийсээр байсныг, шуурхай бүлгийн даргын шийдвэрийн дагуу “Зүчи” эргүүлийн бүлэг 4 нэгж техникээр өртөөлчилсөн хаалт тавих аргаар саатуулан зогсоож аврах ажиллагааг эрсдэлгүй явуулсан юм.
Энэ үед зэвсэглэсэн этгээдүүд зэвсэг хэрэглэн агаарт зургаа, бүлгийн машины урд хэсэгт газар руу гурван удаагийн буудлага үйлдэж манай цэргийн алба хаагчдыг зогсоохыг оролдсон нь амжилтгүй болжээ.
Түүнчлэн тухайн үүссэн цагийн байдлыг үнэлж шуурхай бүлгийн даргын гаргасан шийдвэрийг д/а Э.Лхагвасүрэн ахлагчтай эргүүлийн 2 дугаар бүлэг /дэд ахлагч Д.Даш-Өлзий, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш/ эр зориг гарган, үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэснээр уг ажилтныг “Хубилай” баазын байрлалд авч ирснээр мандатад заагдсан үүргээ биелүүлэв.
Энэхүү үйл явдлын мөрөөр Мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахара, ӨСАБХХ-ний IV дивизийн захирагч, хошууч генерал Карло Куал Руаи нар хүрэлцэн ирж болсон үйл явдлын талаар тодруулж, батальоны удирдлагатай уулзсан юм. Уулзалтын үеэр хатагтай Хироко Хирахара “Монголын батальоны цэргийн алба хаагчид зэвсэглэсэн этгээдүүдийн заналхийллийг үл тоон, эрсдлийг сөрөн хариу буудлага хийлгүйгээр хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг хангасанд сэтгэл өндөр байна. Монгол цэргүүд шаардлагатай үед зэвсэг хэрэглэх бүрэн чадвартай, мэргэжлийн цэргүүд гэдгээ дахин баталлаа. Та бүхэнд НҮБ ямагт итгэж, та бүхнээр бахархдаг” хэмээн онцолсон юм. Мөн тэр бээр хошууч генерал Карло Куал Руаид хандан “ӨСАБХХ-ний цэргүүд дахин ийм үйлдэл гаргавал хатуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэв.
Харин хошууч генерал Карло Куал Руаи болсон үйл явдалд хамарсаж байгаагаа илэрхийлэн, Мужийн зохицуулагч болон монгол цэргүүдээс уучлал хүссэн юм.
Учир нь хүмүүнлэгийн ажилтныг барьцаалах оролдлого хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүд нь энгийн хувцас өмссөн ӨСАБХХ-ний IV дивизийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн алба хаагчид байсан нь эл үйл явдлын дараа тогтоогдсон юм.
Ийнхүү ажиллагаанд ахмад Б.Цээноров, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн, ахлах ахлагч Н.Пунцаг, дэд ахлагч Э.Амарсайхан, М.Алтайншагай, Б.Батсүмбэрэл, Т.Баяраа, Ц.Ганбаатар, Д.Даш-Өлзий, Э.Лхгавасүрэн, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш, О.Цэрэндэндэв, С.Соёлмөнх нар эрсдэлтэй нөхцөл байдалд эр зориг, мэргэжлийн ур чадвараа харуулан НҮБ-ын мандатаар хүлээсэн үүрэг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа дайчидаа баяр хүргье !
Мундаг байна. Баяр хүргье. Багийн хамт олонд амжилт хүсье.
өмхий харуудыг шууд буудахгүй дээ..
Хариуцлагатай бөгөөд сайн мэргэжлийн өндөр түвшинд ажиллажээ.
Дайчиддаа баяр хүргэe.манай залуус хаач явсан мандан бадарч тэргүүлэн явдаг шүү
мундаг
хэзээ буудалусан бол гэж бодон бодон унштал. буудсанаас дутахгүй шаажээ
Bayr hvrgii.
Minii mongoliin erchvvd hiimoritoidoo
Vnheer mundag bna bid tsenher dulagtan gedeg neriig ondort orgoh gawyatai mongol tserggvvd yma bayar hvrgie 9eeljiin zaluusdaa zahiragchdaa
Мундаг хөвгүүдээ баяр хүргэж албанд нь АМЖИЛТ хүсэе!
бахархаж байна. нийт бие бүрэлдэхүүнд эрүүл энх амжилт бүхнийг хүсье
Дэлхийд монгол гэдэг нэрийг дуурсгаж бгаа дайчиддаа амжилт хүсье
Мундаг амжилт хүсье.
Баярлалаа хүүхдүүдээ!
АМЖИЛТ ХҮСЬЕ
Бахархаж байна.
Дайчин эрчүүд баяр хүргэе МУНДАГ
Mongol tsergiin melmii tungalag Olmii bat orshig
uneheer mundag bna.mongol hunii er zorig daichin bdliig haruulsan bna.Erelheg daichiddaa bayar hurgej sain saihniig husie.Mongol tsergiin tsog hiimor urgelj deeshee baig.
ЗАЛУУСААС МИНЬ АЮУЛ ХОЛУУР ӨНГӨРЧ БУРХАНД ИВЭЭГДЭХ БОЛТУГАЙ .
Bayar hurgeye!!!
Үнэхээр бахархаж байна. Та нар шүү. Баярлаад сайхан бнаа
Мундаг бнаа..Амжилт эрүүл энхийг ерөөе!
Баяр хүргье
Eh ornii ner turiig undurt urguj ywaa daichiddaa bayrlalaa
Та бүгдээрээ бахархаж байна тэр дундаа хамт алба хааж байсан С.Соёлмөнх дүүдээ болон тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа нийт бүрэлдэхүүнд амжилт хүсэж эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж албаа сайн хаагаад ирэхийг eрөөe
Yүргээ нэр төртэй биелүүлсэн эрэлхэг дайчиддаа баяр хүргэж амжилт хүciе.Эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж яваа баатарууд,мундаг,мундаг
Сэтгэл хөдөлчихсөн. Чингисийн хөх цэргүүд минь урагшаа
Mongol tsergvvd haana ch es zuitei vvrgee ner turtei haadag baharham amjiltai hvmvvs shvv
Ta naraaraa baharhaj bnaa ymr ch nuhtsul baidald asuudliin hurdan shuurhai onowchtoi shiidej chaddag
Asuudliin tvrgen shuurhai onowchtoi shiidej chaddag zuw udirdah ym bol delhiin taliig ch dahin ezelheer tiim aguu ard tvmen ymaa
Mongoliinhoo ner turiig sn shnaar gargaj chaddag tsereg tsagdaagiin alba haagchid ta naraaraa baharhaj bnaa
Сайн үйлдэл хийжээ. Мундаг юмаа та нар .
Баяр хүргэе. Монгол цэргийн яруу алдар бадартугай.
Аргагүй л монголчууд юмдаа амжилт залуусаа
Tsoglog zaluusdaa amjilt hvsie albaa sain haagaad ireerei
Монгол эрэлхэг дайчиддаа үүргээ нэр төртэй хааж бгаа та нараараа бахархаж бна БАЯРАЛЛАА
Baharhaj bn, estoi myndag.Syr hych,yr chadvaraa haryylsand bayar hyrgie.
mongol tsereg vvrd mandan badrag ...vneheer gaihaltai zaluus yum aaa
Муу сайн нэгрүүдйг алж өг
муу сайн нэгрүүдийг алж өг!
Ta bugdiig burhan urshuug uneheer mundag .Zorigt mundag daichidaas mini muu yum buhen holuur ungrug
Haa hol tov africa-d mongol tserguudiin ami nasiig ersdeld oruulj eniigee "er tsergiin huleesen uureg" gej tenegteed hunii baahan ursiig tend iim baidald bailgah hereg yum bnaa. Eh oron n hovguudee tatmaar yum. Hunii nutagt iim zuilees bolj ami ersdvel heden mongol eejuud l uilaad hotsorno shu de. Demii yumand guij baihaar eh orond n huleesen uuregt ajild n tomilmoor yum.
Мундаг шүү манайхан баяр хүргэе
Албандаа мэргэшсэн эрэлхэг цэргүүд бол монгол цэргүүд
Гайхалтай Монгол хүнд итгэж болох бас нэгэн шалтгаан байна
Үхсэн харьд хүчээ өргөн хайрт орноо гадны боолын боол болгон орхисон цэрэг эрсийг ямар цэрэг гэх вэ урвагчид гэх байхдаа
Haa gazar ulsiihaa ner hundiig ondroor orgoj bdag armiinhandaa, bayar hurge,,
Т.Баяраа амжилт хүсье мундаг шүү минии дүү
монгол эрчүүдийн цус нь хаачихав
Монгол цэргийн сүлд хийморь үүрд мандан бадраг
Mongol tsereginhee vvregiig ner tortei bielvvlsen ta bvhendee bayr hvrgie ervvl enhig hvsiw
хүүхдүүд минь та нараар тун ихээр бахархаж байна албаа сайн хаагаарай
Монгол цэргийн самбаа зориг гаргасан цэргүүддээ баяр хүргэе, тэр дунд дүү С.Соёлмөнхдөө сайн яваад сайн үйлс бүтээгээд эрүүл энх явцгаагаад ирэхийг хүсье.
Manaihan ch mundag shvv. Amjilt hvsiy.