СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг улс хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийд хүн амаар хоёрдугаарт ордог Энэтхэг улс даяар хорио цээрийн дэглэмийг гурван долоо хоног буюу 21 хоногийн хугацаатай тогтоогоод байгаа юм. Хөл хорьсон ч нөхцөл байдал дээрдэхгүй байгаа тул хорио цээр хэрэгжих хугацааг тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгалаа.

Ерөнхий сайд

1,3 тэрбум иргэний хөл хорьсноор нийгмийн дунд стресс бухимдал, эмх замбараагүй байдал, хэв журам сахиулах цагдаа нарыг эсэргүүцэж хэрцгийлэн шархдуулах зэргээс гадна эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалж нэн ядуу иргэд өлсөж үхэхэд хүрээд байгаа юм.

Хорио цээрийн дэглэм хэрэгжсэнээр ажилгүйдэл огцом өсч, 2020-2021 оны хооронд эдийн засгийн өсөлт ердөө 1,5 хувьтай байхаар Дэлхийн банк тооцжээ. .

Гэсэн ч шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв Энэтхэг улс хорио цээрийн дэглэмээ гэнэт цуцалбал халдварын тохиолдол эрс нэмэгдэж, эрсдэл өснө гэж сэрэмжлүүлж байна. Харин хорио цээр суллагдвал ядуу иргэдийн амь нас, эдийн засгийг аврах юм.

Ерөнхий сайд Нарендра Модигийн гаргасан коронавирустэй тэмцэх долоон дүрэмд:

1.    Ахмад настнууддаа анхаарал, халамж тавих

2.    Олон нийтээс зай барих дүрмийг алдалгүй сахиж, гэртээ хийсэн амны хаалтаа зүүх

3.    Гэрийн аргаар дархлаагаа сайжруулах

4.    Засгийн газрын бэлтгэсэн Arogyasetu апп-ыг татаж, Ковид-19-тэй холбоотой мэдээ мэдээллийг тогтмол хүлээж авах

5.    Нэн ядуу иргэдийг харж хандах

6.    Хэрэв та ажил олгогч болж ажилтнуудаа халахгүй байх

7.    Эмч, сувилагч, цагдаагийн ажилтан, ариутгалын ажилчид зэрэг галын шугаманд тэмцэж буй хүмүүст хүндлэл үзүүлэх

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.