СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-04-14

ХЭҮК-ын даргыг албан тушаалаа өгөхийг "үүрэгдлээ"

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Загдаатай утсаар ярихдаа "...зарим гөлөг шиг юмнуудтай гөлөг шиг харьцаж байж ялдаг..." хэмээн ярьсан бичлэг цахим хуудас анх манай сайтаар мэдээлэгдсэн билээ.

Түүнээс хойш ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг ёс зүйгүй, хүний эрхийн байгууллага толгойлох эрхгүй гэх зэрэг шүүмжлэл нийгэмд газар аваад байна. Ж.Бямбадорж дарга дээрх яриандаа тайлбар хийхдээ мөн л олны дургүйцлийг хүргэж "...гөлөг бол хөөрхөн амьтан. Гөлөг шиг өхөөрдөж харьцах ёстой гэж би хэлсэн..." хэмээсэн юм.
Уг асуудалд төр засгийн удирдлагуудын чихэнд хүрч УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг хүлээн авч уулзан ажлаа өгөхийг "үүрэгдлээ".
Бид уг асуудлаар нь тайлбар авахаар Ж.Бямбадорж даргатай холбогдсон ч "Төрийн ордноос гараад явсан байна. Завгүй байна" хэмээн тайлбар өгөхөөс татгалзлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.58

зандка мундаг байна

Зочин
4 жилийн өмнө
124.158.107.35

одбаярыг дуудаж ажлыг нь ав

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.