СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Уул уурхайн компаниудад усыг үнэгүй зарцуулах боломжийг төр засаг олгож байгааг эсэргүүцэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын иргэн Д.Баасандорж, Ц.Сосорбарам, Ц.Монгол нар 2009 онд Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  2012, 2020 оны Усны  тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус баталсан зарим зүйл, хэсэг нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүний газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулиар бататган тогтоосон энэ заалтыг “Оюутолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжих зорилгоор өөрчлөн найруулж, хууль өөрчлөлт оруулсан байдаг байна.

Эдгээр хуулийн заалтууд зөвхөн уул уурхайн компаниуд түүний дотроос Оюутолгой ХК-ийн эрх ашгийг хамгаалсан тэдгээрийн эрх ашигт нийцүүлсэн, төрийн өмч төрийн хамгаалалтад байвч төрийн байх ёстой зүйлийг төрийн хяналт зохицуулалтаас гаргаж, зөвхөн “Оюутолгой” тэргүүтэй уул уурхайн компани дур зоргоороо өмчилж, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болсон.

Иймд дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа тул Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар дээрх иргэд хандсан ч өнөөдрийн хүртэл ямар нэгэн хариу шийдвэр гараагүй байгаа юм.

Түүнчлэн Цогтцэций суманд уул уурхайн үйлдвэр явуулж эхэлснээс хойш 100 гаруй булаг шанд тасарсан. Иргэд өнөөдрийн байдлаар гадаргын, гүний усаа хэрэглэж чадахгүй хүнд байдалд ороод байгаа юм.

"Оюутолгой” ХК жилд ус ашигласны төлбөр гэж 17 тэрбум төлдөг ч энэ нь газрын баялаг болсон усны үнэ цэнийн хажууд үнэлэшгүй. Хамгийн гол нь бид нар аливаа уул уурхайн компаниудыг буруутгахгүй. Харин төр засаг тэдэнд хяналт тавьж, ус ашиглалтад зохицуулалт хийхийг хүсэж байна. Тэгэхгүй бол уул уурхайн компаниуд ямар ч хяналтгүй усыг ашиглаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.