Францын зүүн хойд хилийн орчимд байдаг Сэнт Дизье нисэх хүчний баазад 64 настай эрэгтэй аяллын нислэг хийж зугаацахаар иржээ. Уг эрэгтэй урьд өмнө жижиг онгоцоор аяллын нислэг хийж байгаагүй тул ихэд сандарч стресстэж эхэлсэн хэдий ч Дассаль Рафале Б нисэх онгоцоор жолоочийн хамт хөөрсөн байна.
Нислэгийн өмнө түүний зүрх минутад 136-142 удаа цохилж байжээ. Онгоц хөөрөх үед бачимдаж сандарсандаа ямар нэг зүйлээс барихыг оролдсон нь осол аваарын үед ашигладаг автомат шидэгчийн товчлуур байж таарчээ.
Цагт 1,400 км хурдтай нисэх хүчин чадалтай онгоцноос 760 гаруй метрийн өндрөөс эрэгтэй санамсаргүй байдлаар шидэгдэж шүхрээр Германы хилийн ойролцоо тариалангийн талбайд унасан байна. Эрэгтэй нислэгийн үеэр хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй байсан ч азаар хүндээр бэртэж гэмтэлгүй газарджээ.
Хамт нислэг үйлдэж байсан нисгэгч шидэгдээгүй ба онгоцыг аюулгүй газардуулж чадсан байна. Өөрийн мэдэлгүй онгоцноос шидэгдэж эсэн мэнд газардсан зорчигчийг эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.