СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-14

“iPhone center”-ийнхэн 500 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн гэв үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ болсон гар утас борлуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд барааныхаа татвараас зайлсхийж байсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Хэрэгт холбогдоод буй иргэн, аж ахуйн нэгжийнхэн хэн нэгэнтэй хуйвалдан гаалийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өндөр үнэтэй, ухаалаг гар утас олноор нь хилээр нэвтрүүлэхдээ татвар төлөөгүй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр уг хэргийн нэг холбогдогч нь Чингэлтэй дүүргийн нутаг, “Теди” төвд гар утас борлуулдаг “iPhone center” дэлгүүрийнхэн гэнэ. Тэд 2018 оноос хойш 1500 гар утас оруулж ирэхдээ татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдоод буй бөгөөд дийлэнх нь “iPhone 11” загварынх аж.

. Гар утас овор багатай ч зах зээлийн үнэ нь өндөр учраас татвараас зайлсхийхийг оролдох тохиолдол нэлээд гардаг аж. Гаалийн хяналт сул байгаа нь гэмт этгээдүүд хууль зөрчин гар утас болон бусад төрлийн бараа хил нэвтрүүлж, татвараас зайлсхийсэн гэмт хэрэг гарах шалтгаан болж буйг хууль, хяналтын байгууллагын эх сурвалж өгүүллээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.