Канад улсад коронавирусийн халдвараар нас барсан 780 иргэний тэн хагас нь ахмад настнуудын халамжийн төвийн иргэд байгааг эх сурвалж онцолжээ. Тус улсад халдварын 25,680 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Куэбэк мужид байдаг халамжийн төвд 31 ахмад нас барсан тохиолдол бүртгэгджээ. Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлагч Тереза Тамын даваа гарагт мэдэгдсэнээр урт хугацаанд асрах үүрэгтэй халамжийн төвүүд улс оронд нөхцөл байдлыг илүүтэй хүндрүүлж байна гэжээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан нийгмийн эрүүл мэндийн газар болон цагдаагийн газар хамтран ахмад настнуудыг урт хугацаанд асрах зорилготой халамжийн төвүүдийг шалгаж эхэлсэн байна.
Куэбэк муж дахь халамжийн төвд нас барсан 31 хүний тав нь коронавирусээр халдварласан болохыг албан ёсоор тогтоосон ба үлдсэн 26 иргэний нас барсан шалтгаан хараахан тогтоогдоогүй байна. Тус төвд 150 хүн амьдардаг ажээ. Коронавирусийн тархалтын талаар орон нутгийн эрүүл мэндийн газарт мэдэгдэж, тусламж хүссэн боловч гар сунган туслаагүй хэмээн эх сурвалжид дурдсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
элэнцэг баланцагын чинь өндөр хөгжилтэй улс орон өндөр соёолтой иргэд манай улсын иргэд бол тийм газартаа гар сунган туслана бид бол тэдний хажууд жинхэнэ эх оронч өндөр настан ахмад үеэ асарч хамгаалдаг нинжин сэтгэлтэй ёстой л өндөр соёл сэтгэхүйтэй ард түмэн
Энэ ахмадууд гадуур гараагүй дээ. ахмадуудаас салах бодлого юм биш байгаа