СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Тусгаарлалтад байсан 13 иргэнээс халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө
  • Москвагаас ирсэн 13 оюутнаас коронавирус илэрч халдварын тохиолдол 30 боллоо
  • Халдвар авсан 13 иргэний хувьд 19-23 насных, биеийн байдал сайн байгаа
  • Халдвар авсан нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарсан

Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 оронд 1.9 сая хүн өвчилж, 11 мянган иргэн нас барж, 44 мянган хүн эдгэн эмнэлгээс гарчээ. АНУ, Испани, Итали, Франц, Их Британи, Герман, Туркт идэвхтэй тархсан хэвээрээ байгаа юм.

Ялангуяа ОХУ-д 18383 халдвар авч сүүлийн 24 цагийн дотор шинээр 2186 иргэн өвчилсөн 18 хүн нас барсан. Улаан-Үүд хотод 88 тохиолдол бүртгэгдэж, Эрхүү хотод 39 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан. Тувад зургаан хүн өвчилснөөс нэг нь эмнэлгийн ажилтан байгаа юм.

Сүүлийн 24 цагийн дотор Сингапур улсад коронавирусийн халдвар 386 болж нэмэгдлээ. Энэ нь ямар учиртай талаар судлахад гадаадаас ирсэн иргэдийг 14 хоног өөрсдийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавьсан ч гадуур гарч өвчин тараасан гэж үзсэн. ОХУ-д ч гэсэн шинж тэмдэггүй гадаадаас ирсэн иргэд өөрсдийгөө тусгаарлахгүй гадуур явж өвчнийг тараасан байгаа юм. Манай улсын хувьд гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгай газарт ажиглалтад байлгаж, гэрт нь 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгааг чандлан мөрдөхийг анхааруулав.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна.

Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн,. Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрсэн. Өнөө өглөө ХӨСҮТ-ийн тусгай автомашинаар эмч нар очиж авчирсан. Бүгдийг нь нэг нэг өрөөнд тусгаарласан байсан гэдгийг хэлмээр байна.

Ингэснээр Монгол Улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 болов.

Өчигдөр ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн ингээд ойрын хавьтлын 31 хүнийг илрүүлсэн. Москва-Улаан-Үүд рүү, Эрхүүгээс-Улаан-Үүд рүү автобусаар 280 иргэн ирсэн. Москва-Улаан-Үүдээс ирсэн иргэдийг Амар зочид буудалд байрлуулсан. . Биеийн байдал сайн байгаа. Насны хувьд 19-23 насны оюутнууд байгаа юм. Халдвар авсан оюутнуудын хувьд сургуульд нь халдвар гарсан байсан. Хилээр орж ирэхэд ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй. Эрт илрүүлж буй нь цаашид өвчлөл хүндрэхээс сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.