СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-14

Аль ч улсын харьяат халдвартай хүнийг өөрийн улсаас гаргах эрх улс орнуудад байдаггүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Халдвартай өвчтнийг тээвэрлэх тухай Олон улсын дүрэм:

ДЭМБ-ын гишүүн 194 улс, (+2) нийт 196 улс 2005 онд гарын үсэг зурж баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх баримт бичиг юм. Энэ дүрэмд халдварт өвчний ялангуяа амьсгалын зам, агаар дуслаар халдварлах өвчний дэгдэлтийн үед дэлхийн .

Халдвар шинжилгээгээр баталгаажсан иргэнийг аль ч улс орны эрүүл мэндийн байгууллага хүн амын дунд халдвар тархах, эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхээс урьдчилан сэргийлж халдвартай тохиолдлыг бусдаас тусгаарлана.
. Шинэ коронавирүст халдварын цар тахлын үед олон орны эрүүл мэндийн байгууллага боломжоо шавхаж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул хөнгөн өвчтнүүдийг гэрийн тусгаарлалтад байлгаж хянаж байна. Гэвч энэ нь сул чөлөөтэй явуулж байна гэсэн үг биш. Тухайлбал, Япон, Солонгос, Их Британи, Франц, Герман зэрэг халдварын тархалт өндөр байгаа улсуудад онош батлагдсан ч биеийн байдал хөнгөн үед гэртээ хүрэх зам мөрийг нь нарийвчлан зааж өгөхөөс эхлэн гэрийн карантинд байх бүхий л хугацаанд тухайн хүнд өдөр бүр хүнс, зайлшгүй шаардлагатай эм хэрэгслийг тогтмол хангаж үүдэнд нь хүргэх, хог хаягдлыг нь тусгай уутанд авч устгалд оруулж байна.
Улс орнууд өөрийн иргэдээ тусгай чиг үүргийн онгоцоор татан авах ажил дэлхий даяар үргэлжилж байна. .

Зорчигч нэг бүрээс эрүүл мэндийн асуумж бөглүүлж, биеийн халууныг хэмжиж онгоцонд оруулж байгаа нь чухамдаа халдваргүй гэдгийг нотлох зорилготой. Энэ нь бусад бүх хүний эрүүл мэнд, цаашилбал амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой.
2020 оны 1-р сарын 27-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Улс орнуудад олон улсын зорчигчдыг хилээр гаргахад зориулсан түр зөвлөмж”-д улс орнууд КОВИД-19 халдварын тархалтыг хязгаарлахын тулд хилийн боомтууд дээр эмнэлзүйн шинж тэмдэгтэй, өгүүлэмжтэй, сэжигтэй тохиолдлуудыг хилээр нэвтрүүлэхгүй нэн даруй бусдаас тусгаарлах ёстойг зөвлөмж болгосон. Тухайлбал, биеийн байдал илт зовиуртай, халуурсан, халдвартай хүнтэй хавьтал болсон нь өгүүлэмжээр (тухайлбал, манай сургуулийн нэг оюутан батлагдсан, би түүнтэй номын санд ойрхон удаан суусан гэх мэт) тодорхойлогдсон тохиолдлуудыг агаарын хөлгийн бүхээгт оруулахгүй байхыг зөвлөсөн ба ингэснээр бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж байна.

.
Иргэдээ татаж авч байгаа улс орон бүр зөвхөн халдваргүй хүмүүсийг тээвэрлэх зарчмыг чанд баримталж байна. Тухайлбал, Япон Улсын Йокохама боомтод зогссон “Даймонд Принсесс” хөлөг онгоцонд Япон, Хятад, Америк, Канад, Австрали, Филиппин зэрэг 50 гаруй улсын зорчигчид, хөлгийн ажилтнууд байснаас халдвартай бүх тохиолдлыг хүндэрсэн бүх тохиолдлуудыг Япон Улсын эмнэлгүүдэд эмчлэх арга хэмжээг зохион байгуулж, эмчилгээний дараа тээвэрлэнэ гэдгээ улс орнууд нээлттэй зарласан. “Даймонд Принсесс” хөлөг онгоцноос зөвхөн шинжилгээний “сөрөг хариу”-г үндэслэж Солонгос, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, Тайван, Австрали, Канад, Израиль, Их Британи, Филиппин, Итали зэрэг эрүүл мэндийн тогтолцоо болон эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орон иргэдээ татаж авсныг дурьдаж болно.

Эрүүл мэндийн яам 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.