СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оцон шувууны хэл хүнийхтэй хамгийн төстэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хүний хэлээр хамгийн төстэй ярьдаг амьтан бол оцон шувуу гэдгийг Италийн эрдэмтэд нотолжээ. Оцон шувууны бэлгийн амьдрал хүнийхтэй хамгийн төстэй гэдгийг урьд өмнө эрдэмтэд баталж байсан бол энэ удаад хэл ярианы хөгжил, бүтэц нь хүн төрөлхтөнтэй хамгийн их төстэй болохыг тайлбарласан байна.

Хүмүүсийн ярианы хэлэнд, тэр дундаа англи хэлтнүүдийн хамгийн их хэрэглэгддэг үгс нь “the”, “of”, “a” зэрэг богино угтвар, дагавар, сул үг байдаг аж. Оцон шувууны тогтмол гаргадаг дуу авиа ч мөн үүнтэй төстэй байдаг гэнэ.  

Оцон шувууны уртаар гаргадаг дуу авиа илжигнийхтэй төстэй байдаг ч нарийвчлан судалбал өөр хоорондоо тогтмол харьцах, дуу чимээ гаргахдаа богино хэмжээний дуу, авиаг ашигладаг байна. Тиймээс дуу авианы бүтэц хүнтэй хамгийн ойр гэж үзжээ. Урт дуу авиаг хэр бараг ашигладаггүй ба  ихэнхдээ богино авиаг ашигладаг байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.