АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон даяар тогтоосон хорио цээр, хөл хорионы дэглэмийг бүхэлд нь цуцлахаар шийдсэн гэдгээ мэдэгджээ. Гэсэн ч түүний шийдвэрийг мужийн захирагч нар болон Үндсэн хуулийн зөвлөлийн эрдэмтэд харилцан адилгүй, зөрчилдөөнтэй байдлаар хүлээж авчээ.
Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол хоёр сая дөхөж, нас барагсдын тоо 120,000-д хүрээд байна. АНУ-д халдварын нийт 586,000 тохиолдол бүртгэгдэж, 23,640 хүн нас баржээ. Энэ нь Испани улсад илэрсэн халдвараас дөрөв дахин их гэсэн үг юм.
Трамп “АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хорио цээрээ арилгахыг уриалж байна. Эцэст нь эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаагаа эргэн нээхээр төлөвлөсөн” хэмээн мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын дамжуулснаар зүүн болоод баруун эргийн есөн муж хөл хориогоо цуцлахаар төлөвлөж байгаа ажээ. Тус улсын 40 гаруй мужид хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа юм.
Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар коронавирусийн улмаас нас барагсдын тоо тогтворжиж эхэлсэн ба олон нийтээс зайгаа барих зөвлөгөө амжилттай хэрэгжиж байгаа гэжээ. Уг нь Цагаан ордны шийдвэрээр нийт америкчууд энэ сарыг дуустал зоогийн газруудаар үйлчлүүлэхгүй байх, шаардлагагүй тохиолдолд аялал зохион байгуулахгүй байх, 10 хүртэл хүнтэй ойр уулзахгүй байх шийдвэрийг танилцуулсан билээ.
Харин Үндсэн хуулийн зөвлөлөөс мужууд олон нийтийн эрүүл, аюулгүй байдлыг чухалчлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Тиймээс мужийн захирагч нар хорио цээрээ цуцалж, ард иргэдээ гэрээс нь гаргах эсэхээ бие даан шийдэх эрхтэй гэж хуулийн шинжээчид үзжээ.
Америкт халдварын халуун цэг болсон Нью-Йорк мужид коронавирусийн 190,000 тохиолдол бүртгэгдэж 10,000 гаруй иргэн нас барсан бөгөөд мужийн захирагч Эндрю Куомо хамгийн хүнд даваагаа даваад гарсан хэмээн мэдэгджээ.
Хятадын Ухань хотоос гадна Испани, Франц улсуудад хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн тавьж эхэлсэн нь ажилагдаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Eh survaljniihaa linkee taviachee budragchaaguai!!!
Duraaraa yshka we
Юу у у
Ene hunii huvid ard irgediinh ni eruul mend bish ediin zasag ni l chuhal yum bnldaa
Эрүүл мэнд тийм чухал биш юм бол энэ тэнэг өвгөнд хэн нэг нь короно халдаачхаасай тэгээд яс махаараар нь мэдрүүлээд өгөөсэй
зөнөцөн вм байхдаа
зөнөцөн өвгөн
Өвөө хаваршаад байна уу даа
Yamar hudlaa medeelel tavij bnaa tegej heleegyi shyy