Польшийн мэргэжилтнүүд ажилладаг “Эсперис” компани Украин өнгөрсөн сард таван жилийн хугацаагаар 6-8 сая метр куб хий авах талаар гэрээнд гарын үсэг зурсан ч шингэрүүлсэн байгалийн хийг АНУ-аас авч чадахгүй гэж мэдэгджээ. Мэргэжилтнүүд “Украин 2015 оны намар ОХУ-аас байгалийн хийг албан ёсоор импортлохоо зогсоосон.
Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн түлшнээс хараат бус болсон ч байгалийн хийг Словак, Унгар, Польш гэсэн Европын холбооны гишүүн орнуудаар дамжуулан импортолж байна гэж мэдэгджээ. Мөн эрчим хүчний бие даасан байдлыг зөвхөн хангамжийн шинэ сувгийг бий болгох замаар болгож болно. Тухайлбал, АНУ-ын түүхий эдийг Польшоор дамжуулан тээвэрлэж байна” гэв.
Украинд тулгамдаад байгаа гол асуудал нь байгалийн хийг хүлээн авах газар байдаггүйтэй холбоотой аж. Румын улсын байгалийн хий хүлээж авах зогсоол нь Босфорын хоолойгоор газрын тосны түүхийн эдийг дамжуулахаас татгалзах нь Туркэд аюултай гэв. Мөн тээвэрлэлтийн зардал болон зардлын улмаас Хорватаар дамжуулах нь ашиггүй юм байна. Зөвхөн Польшид байгалийн хийг хүлээн авах газар байдаг ч Киевийг хангахад хүчин чадал хангалттай биш гэж “Эспирс” компани онцолжээ.
Компанийн тооцоолсноор Украин нь Польшоор дамжуулан АНУ-ын байгалийн хийг хүлээн авах боломжтой. Тодруулбал, Гданьск хотод зөөврийн байгалийн хий хүлээн авах газрыг бий болгохоор төлөвлөж байгаа аж. Гэхдээ 2025 оноос өмнө хүлээн авч чадахгүй бөгөөд Польш энэ байгууламжийг барихад их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.