Нийгмийн даатгалын дөрвөн төрлийн үйлчилгээ тодруулбал насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн тэтгэмжийг И-баримт аппликейшн ашиглан авах боломжтой болжээ.
Өөрийн бүртгэлээр и-баримт аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг хоёрдугаар сарын сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар и-баримтад бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдох юм байна. Хэрэв “илгээх” товч гарч ирэхгүй бол и-баримт аппликейшиндаа шинэчлэлт /Update/ хийхийг санууллаа.
Аль нэг банкны дансаараа хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө авдагч ч и-баримт апп бүртгэлтэй данс тань өөр данстай бол авах боломжгүй. Заавал нэрийн дансаа холбосон банк дээрээ очиж мөнгөө авна.
Насны хишиг болон одонтой ээжийн тэтгэмж авах ахмад настануудын тэтгэвэрийн данс нь ибаримтад бүртгэлтэй бол холбуулан шууд авах боломжтой.