СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хорио цээрийн дэглэм сахиулах гэж оролдсон цагдаа нарыг хэрцгийгээр шархдуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэтхэг улсын Пунжаб мужид коронавирусээс сэргийлэх хорио цээрийн дэглэм сахиулахыг оролдсон цагдаагийн ажилтнуудын гарыг сэлмээр цавчиж, хүндээр шархдуулсан тохиолдол ням гарагт гарчээ.

Цагдаа нарын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан этгээдүүд Пунжаб мужийн цагдаагийн газрын дэд мөрдөгчийн туслах Харжит Сингхийн зүүн гарыг тасалж, найман цаг үргэлжилсэн хагалгааны дараа эмч нар бугуйг нь буцааж нийлүүлсэн байна.

Уг халдлагын үеэр Харжит Сингхээс гадна зургаан офицер шархаджээ. .

Шархадсан офицеруудын нэг нуруундаа сэлэмний шарх авсан байна. Үйл явдлын дараа мужийн захиргаанаас ард иргэдэд хандан анхааруулга өгч Засгийн газрын тогтоосон хөл хорионы дэглэмийг чандлан сахиж, цагдаа нарын шаардлагыг биелүүлэхийг хүсчээ. Сэжигтнүүдийг баривчлан саатуулсан ба хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Энэтхэг улсад коронавирусийн 10,000 орчим тохиолдол бүртгэгдэж 300 гаруй иргэн нас баржээ. Пунжаб мужид 200 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж 11 иргэн тус халдвараар амиа алдаад байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
4 жилийн өмнө
31.165.215.200

ugaasaa muuhai herzgii hymyys

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.