Женнифер Лопез, Дидди нар ням гарагт Диддигийн зохион байгуулсан “Team Love Dance-A-Thon” хандивын арга хэмжээгээр цахимаар дахин нэгдэв. Ж-Ло, Дидди нар 1999-2001 онуудад болзож байх үедээ алдартай хосуудын нэг байсан билээ.
Шон "Дидди" Комб өөрийн Инстаграм хуудсаар шууд дамжуулсан хандивын бүжгийн тэмцээнд Женнифер Лопез сүйт залуу Алекс Родригезийн хамт оролцжээ. Гэвч энэ тийм ч эвгүй байсангүй.
Лопез өөрийн сүйт залуу Родригезийг Диддигийн 1990-ээд оны үед реппер Мэйзтэй хамтран хийсэн уран бүтээлүүдийнх нь томоохон шүтэн бишрэгч нь гэдгийг хэлжээ. Үүний хариуд Дидди "Чамд талархаж байна, Эй-Род" гэж хэлээд Мэйзтэй хамтарсан "Been Around the World" дуугаа тавихад Алекс Родригез уухайлан, шар айргаа уухад, Лопез босон бүжиглэж эхэлжээ.
.@Diddy turning up with @JLO and @AROD. pic.twitter.com/wieaQQhBQG
— Nigel D. (@NigelDPresents) April 12, 2020
Уг бүжгийн тусламжтайгаар Инстаграм лайваар дамжуулан коронавирусийн тахлын үеэр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой “Team Love and Direct Relief” санд мөнгө босгожээ. Уг хандивын цахим үдэшлэгт Леброн Жэймс, Шакил О'Нил, Снүп Догг, Дрейк гэх мэт алдартай одод оролцож, бүжгийн хөдөлгөөнөө сонирхуулжээ.
Эх сурвалж: USA Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.