СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Токиогийн нисэх буудалд картонон цаасаар зорчигчдыг тусгаарлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Япон улсад коронавирусийн халдварын 7,340 тохиолдол илэрч, 120 гаруй хүн нас бараад байна. Дэлхийн нийтийг хамарсан цар тахалтай холбогдуулан нийслэл Токио болон бусад зургаан мужид онц байдал зарласан билээ.

Энэ үеэр Токио хотын Нарита олон улсын хисэх буудалд ирсэн зорчигчдыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулан ойролцоох зочид буудлуудад тусгаарлаж байгаа юм. Харин.

Картонон цаасаар тусгаарлаж, ор дэвсгэр бэлдэж хайрцагласан хэсгүүдэд зорчигчид ээлжээ хүлээх зуур хамгаалалтын хувцас хэрэглэл бүхий тусгай ажилтнууд амны зугаа, цэвэр ус зөөвөрлөн цаг нөхцөөхөд нь тусалж байгаа ажээ.

Япон улсад байгалийн гамшгийн үед түр орогнох байруудад картонон хайрцаг ашиглах нь нийтлэг үзэгдэл юм байна. Гэвч олон улсын хэмжээний томоохон нисэх буудалд ийм төрлийн тусгаарлах арга хэмжээ авсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулжээ. . Одоогоор Япон улс нийт 70 орчим улс, тусгай бүсээс нислэг хүлээж авахыг хориглоод байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.