“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан.
Эрүүгийн хуулийн 23.1 .1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6.1-д заасан “бусдын биед хөнгөн хохирол учруулах”, 12.1 дүгээр зүйл буюу “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна. Эдгээрийн зарим нь шалгагдаж байгаа бол заримыг нь шийдвэрлэсэн. Тухайлбал, Г.Загдаа нь иргэн Б, М нарыг зодож, хөнгөн хохирол учруулсан хэрэгт БЗД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн.
Мөн 2020 оны нэгдүгээр сарын 27-нд Г.Загдаад 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. Шүүхийн энэхүү шийдвэр гомдол гаргаснаар БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Гэхдээ шийтгэлийг хүчингүй болгоно гэдэг нь энэ хэрэг төгс шийдэгдсэн гэсэн үг биш. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Х-гээс Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэдэг гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй тохиолдол баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс Г.Загдааг баривчилсан нь хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа юм. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүх шийднэ. "Зөв амьдрах ухаан" ТББ-д 130 гаруй иргэн, 42 хүүхэд байсан гэдэг мэдээлэл бий. Хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн ТББ-д нийслэлийн харьяа Халамж, үйлчилгээний хэлтсүүдээс 2013-2019 оны хооронд 695 сая төгрөг олгосон байдаг. Тэгэхээр төр иргэдээ тухайн ТББ-д аваачаад орхичихсон зүйл байхгүй" гэлээ.
С.САРУУЛ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв манай төр засаг зөв ажиллаж байноо ард иргэд ч тусалсан төр засаг ч хийж байгаа ажлыг нь дэмжиж тусалсан угаас хүний хайр даахгүй итгэл даахгүй загдаа мэтийн амьтдыг хязгаарлах ёстой шалгаад 9656 зөвөөр нь яляг нь үүрүүл ёр нь хулгай залилангаар баяжихаар хүн ёстой тэнэг болдгийг сүүлиЙн жид фасэбүүкээр наад тэнаэг өвгөн эмгэн хоёр ч үзүүлж өгсөн лёксус унаад тёатрын хувцас өмсөөд даахгүй арван хуруундаа алт углаад л
Ёр нь ядуу хүн байдаггүй хөдөлмөрлөхгүй залхуу хүн байдаг халамжийг хүүхэд хөгшид жирэмсэн хөгжлиН бэрхшээлтэй иргэдэд олго хэдэн архичин ажилгүй хүмүлсийг цуглуулаад ингэж амьдарч болохгүй хату 3 арга хэмжээ ав
Ер нь ТББ уцдын санхүүжилтын хэрэгжилт үр дүнг шалгадаг байнга нэвтрүүлэг хийж үйл ажиллагааг нь ил нээлттэй байдаг баймаар юм.энэ нэг жишээг харахад аюултай юм болдог юм байна
Хөрөнгийг нь хураа
Тайлан тооцоо нь хуурамч л байгаа даа яг шалгавал
хэн ямар хүн бэ гэдэг нь хэлж баыгаа үгнээсээ тодорхой энэ дэд хур тун ядмаг хүн байнахүн бусдыг өөр шигээ дүгнэдэг.хардаж харлуулж байга хүн өөрөө баталгаагүй хулгайч худалч байдаг.сайн хзн голтой л ярина.худлаа янз янз мөнгө яриад байх юм.