Коронавирусийн халдвараар АНУ дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд тус улсад нийт 560,000 гаруй иргэн халдварлаж, 22,000 гаруй хүн нас бараад байна. Халдварт тахалтай зэрэгцэн улсын өмнөд мужуудыг далайн хар шуурга дайран өнгөрч байна.
Мисиссипи, Луйзана мужуудад хар салхины улмаас асар их хэмжээний гарз хохирол учирч, багадаа зургаан иргэн амь эрсэджээ. Мужийн захиргааны эрх баригчдын мэдэгдсэнээр шуурганы үеэр олон зуун байшин барилга нурсан байна. Мисиссипи мужийн захирагч Тэйт Рийвз байгалийн гамшгийн улмаас онц байдал зарлажээ.
Өнгөрсөн ням гарагт тохиосон улаан өндөгний баярыг тэмдэглэх гэж байсан ч амралтын өдрүүд таатай өнгөрсөнгүй хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Онцгой байдлын албадад иргэд бэртэж гэмтсэн талаар хэдэн зуун дуудлага иржээ.
Ням гарагийн үдэш 21 цаг 30 минутын үед цаг уур судлалын газраас өмнөд болон зүүн нутгийг 25 хар салхи дайран өнгөрөх тухай мэдээлжээ. Энэ нь бараг 20 мужийн 95 сая оршин суугч байгалийн гамшигт өртөх эрсдэлтэй гэсэн үг юм. Хамгийн их гарз хохирол амсах нь Мисиссипи, Алабама, Луйзана мужууд хэмээн сэрэмжлүүлж байна.
Хүчтэй хуй салхинуудаас болж ард иргэдийг олноор нь аюулгүй газарт нүүлгэн шилжүүлснээр коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм. Тиймээс иргэдийг аюулгүй хорогдох байранд шилжүүлэхдээ амны хаалт зүүлгэх, гарыг нь ариутгах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ. Алабама мужийн захирагч Кэй Айви онц байдал зарлах эсэхээр хэлэлцэж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Америкт шинжилгээ авдаг эмнэлэг олдохгүй байгаа Тэхээр өвчтөн 1сая давсөөн. Халуун орнуудаар тархаж байна. Зун найдваргүй . өвөл дээр ч байж мэднэ
Энэ өвчний вирус өөрийгөө маш хурдан олноор хувилж чаддаг үржиж чаддаг. Бас дархлалын систем рүү довтолж гэмтээдэг. Сарс бусад өвчнийг бодвол шинж тэмдэг бага илэрдэг. Илрэх хугацаа урт тул үнэхээр хэцүү өвчин. Улөм л хэцүү өвчин гараал байна аялал жуулчлал дэмийн болж байна