Кричай Рожанапорнсатит амьдралынхаа ихэнх хугацааг Тайландын аялал жуулчлалын төв болсон алдарт Пукет арал дээр барилгын компанийн бизнес эрхлэн өнгөрөөжээ. Гэвч тэрээр 30 жил энд амьдрахдаа 2004 оны цунамийн гамшгаас өөрөөр арлын хөл хөдөлгөөн ингэж татарч байхыг хараагүй байна.
Жирийн өдрүүдэд хөдөлгөөний ачааллаа дийлдэггүй автозам, далайн эрэг, боомтууд, аялал жуулчлалын газрууд эдгээр өдрүүдэд бүрэн эзгүйрчээ. Далайн эрэгт ямар ч завь харагдахгүй, гудамж талбай зэлүүд хоосон болсон нь эрх баригчдын гаргасан шийдвэрийг ард иргэд болоод аялагч жуулчид дуулгавартайгаар даган мөрдөж буй үзэгдэл ажээ.
Тайланд улсад коронавирусийн халдварын 2,551 тохиолдол бүртгэгдэж 38 хүн нас барснаас 400,000 оршин суугчтай Пукетэд 200 орчим тохиолдол бүртгэгдсэн нь бусад 77 мужтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Тиймээс Пукетыг Тайланд улс дахь коронавирусийн халдварын халуун цэгээр нэрлэж, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлжээ.
Түүнчлэн халдвар дамжих эрсдэлийг бууруулах, ард иргэдийг илүү өргөн хүрээнд шинжилгээнд хамруулах арга хэмжээг эрүүл мэндийн газраас зохион байгуулж байна.
Энэ сарын 9-ний өдөр Засгийн газар арлын 17 дэд дүүрэгт 14 хоногийн хорио цээр тавьж, 13-26-ны өдрүүдэд бүх оршин суугчид гэртээ байхыг үүрэгдэв. Энэ нь улсын төдийгүй дэлхийн аялал жуулчлалын төв болсон аралд анх удаа бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоож буй явдал юм. Эмнэлгийн ажилтнууд, яаралтай тусламжийн багийнханд хорио цээрийн дэглэм үйлчлэхгүй байна.
Пукетын олон улсын нисэх буудал энэ сарыг дуустал тусгай нислэгээс бусад бүх нислэлийг зогсоожээ. Өглөө 4 цагаас үдшийн 22 цагийн хооронд хөл хорио тогтоож, амны хаалт зүүхийг уриалсан байна. Зочид буудлууд, буурчийн газрууд хаалгаа барьжээ. Тиймээс арал дээр үлдсэн жуулчдад зориулж таван зочид буудалд захиалах авах эрх олгосон байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Халуун оронд тархвал барих хэцүү. Эмч бага оношлуур эмнэлэг ариутгалын бодис хүрэлцэхгүй хүмүүс нь бохир