УИХ-аас коронавирусийн үед хэрэгжүүлэх түр хууль батлах гэж байна. Энэ хуулинд банкны салбарт эрс шинэчлэл хийхээр тусгаад байгаа юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Хамгийн гол нь банкны хүүг бууруулна. Эх үүсвэр дээр байгаа хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулна. Яг хэдэн хувь бууруулахыг ярьж байна. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар тусгасан. ЖДҮХС-ийн нөөцийг нэмэгдүүлнэ. Зээлийн баталгааны санг нэмэгдүүлнэ. Ингэснээр ЖДҮ эрхлэгчид нэмэгдэнэ. Нефтийн үнийг бууруулж, тогтворжуулна.
МАН-ын бүлэг дээр уг асуудлыг хэлэлцэж байна. Банкны салбарын шинэчлэлд Монгол банкнаас оруулж буй саналуудыг тусгана. Одоогийн нөхцөлд бол нэг банкны хувь эзэмшигч нь 50-60 хувь эзэмшдэг. Үүнийг задалж нийтэд хүртээмжтэй болгох нь чухал.
-Зээлийг хойшлуулах шийдвэр гаргасан ч хэрэгжихгүй байна?
-УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газар судалгаа хийгээд боломжтой гээд л хэрэгжүүлэхээ амласан. Цаг хугацааны л асуудал бий байх. Тун удахгүй хэрэгжинэ. Ийм үед гарсан шийдвэрүүд хатуу, зарчимтай байх ёстой.
-Бүлэг дээр Б.Батзориг гишүүний асуудлыг хэлэлцсэн үү?
-Яриагүй.
-ЖДҮХС-г нэмэгдүүлнэ гэж байна. Шинэ зээлийн эх үүсвэр үү, одоо яригдаж байгаа 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрээс гаргах юм уу?
-Коронавирусийн үед зарцуулах 5.1 их наядын 3.2 их наядыг зөвхөн ЖДҮ-д зарцуулах тооцоо бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.