СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-04-13

ҮСХ: Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 17.1 их наяд төгрөг болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2020 оны гуравдугаар сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 2.1 их наяд төгрөг болж нийт орлогын 93.2 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 276 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

.

Энэ оны гуравдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.7 их наяд төгрөгөөр буюу 3.5 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан мэдээллийн эхэнд онцоллоо. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү өсөхөд,

  • Валютын хадгаламж 789.4 тэрбум төгрөг буюу 27.2 хувь
  • Валютын харилцах 587.3 төгрөг буюу 29.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Харин .

Төгрөгийн хадгаламжийн

  • 88.1 хувь нь иргэдийн хадгаламж
  • 11.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж буй юм.

Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан ".

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 200.9 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн. Харин өмнөх оны мөн үеэс 315.4 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр буурлаа. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.6  их наяд төгрөг буюу 50.4 хувь нь иргэдийнх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны гуравдугаар сарын эцэст 14.2 их наяд төгрөг болсон. Энэ нь, 

  • Өмнөх сараас 311.9 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр
  • Өмнөх оны мөн үеэс 519.7 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. 

Мөн хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 82.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.5 пунктээр буурсан байна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.