ШИНЭ эвслээс Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдэгдэл, тайлбар хийлээ.
ШИНЭН-ын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан:
-Эвсэл тарсан гэсэн мэдээлэл тарсан. Л.Болд гишүүн ирэх долоо хоногт тусгаарлалтаас гарна. БНН-ын дарга Б.Жаргалсайхан орон нутагт томилолттой ажиллаж байгаа учир өнөөдрийн хуралд ирж амжсангүй. ШИНЭ намыг задарсан гэх мэдээллийг залруулж өгөхийг хэвлэлийнхэн та бүхнээс хүсэж байна.
Урт цагааны эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл өнөөдрийн манай хуралд оролцсон. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад Хотын удирдлагууд ус, цахилгааныг нь тасалсан хэвээр байж, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэдийн эрх ашгийг хохироож байгааг бид эсэргүүцэж байна.
Засгийн газраас ноос ноолуурын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа болж байгааг манай намын ажлын хэсэг орон нутагт ажиллаж, баталгаажууллаа. Ч.Улаан сайдын дахин нэр дэвших Сүхбаатар аймагт л ноолуур 105 мянга, бусад аймгуудад 75-80 мянган төгрөгөөр авна гэсэн шийдвэр гараад, хэрэгжиж байна. Энэ бол иргэдийг ялгаварлан гадуурхаж байгааг харуулж байна. Мөн Ардчилсан нам 100 сая төгрөг төлбөл нэр дэвших эрхээ авна гэж гишүүдээ ялгаварлан гадуурхаж байгааг бид эсэргүүцэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За яаж байгаа нь энэ вэ нэртэйгээ адилхан улаандаа гарна гэдэг нь болоо шив дээ. Улаан сайдыг сангийн сайд байхад данс ёстой улайсан бас Цагаан сайдыг сангийн сайд байхад данс бас цайж байсныг маш сайн санаж байх юм цалингаа авч чадахгүй сандарч л явлаа гэж одоо улайлгахгүй гэх баталгаа алга даааа ккк
ченжүүд ноолуураа ачаад сүхбаатар аймагруу явцгаа