СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээс эмээж буй зочдоо хүндэлж видео хурим хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-д коронавирус хурдацтай тархаж байгаагаас шалтгаалж олон нийт эмээж, нийтийн арга хэмжээнээс зайлсхийж байгаа энэ үед нэгэн хос ойр дотны хүмүүстэйгээ хамт гэрлэх ёслолоо үйлдэх ухаалаг арга сэджээ. Хуримын ёслолд оролцох хүсэлтэй ч шинэ төрлийн коронавирусээс эмээж буй зочдодоо зориулж Жозеф Юй болон түүний сүйт бүсгүй Кан Тинг нар live-stream буюу видео дамжуулалт ашиглан хүлээн авалт хийсэн байна.

Тэд шинэ коронавирусийн голомт болоод буй Хятадын Хубэй мужтай хил залгаа Хуньан мужаас Сингапурт ирээд ердөө гурав хоногийн дараа хуримаа хийжээ. Тэд урилга авсан ч сэтгэл зовж буй зочдодоо зориулан хуримын ёслолоо цахим орчинд шууд дамжуулан холбогдсон байна.

Сингапур улсын нутаг дэвсгэрт уг вирусээр халдварласан 28 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Шинэхэн гэр бүлийн хос өнгөрсөн сард цагаан сарын баяраа гэр бүлийнхэнтэй тэмдэглэхээр Хуньан мужид очоод Сингапурт эргэн иржээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Хятадад гэрлэх ёслол үйлдсэн боловч энэ удаад Сингапурт тансаг оройн зоог барьж хуримын зочдоо дайлахаар болсон байна.

Сүйт залуу Юйгийн гэр бүл, найз нөхөд Хятадад болсон ёслолд оролцох боломжгүй байсан тул хоёр дахь ёслолоо Сингапурт гэр бүлийн, ойр дотны бусад хүмүүсийн хамт энэ сарын хоёрны өдөр дахин үйлдэхээр төлөвлөжээ. Шинэхэн хос халдварын голомттой хил залгаа мужаас ирээд удаагүй бөгөөд зочид тэдэнтэй ойр байхаас эмээж байгаа тул хуримын дайллагаа хойшлуулах гэсэн боловч зочид буудлаас татгалзжээ.

Тиймээс хос тусдаа өрөөнөөс хуримын зочидтойгоо live-stream-р дамжуулан хамт байгаа мэт холбогдон баярласан байна. Хэрэв тэд ёслолд биечлэн оролцсон бол зочдын уур амьсгал ондоо байх байсан гэж тайлбарлажээ. Гэр бүлийнхэн нь эхэндээ видео хурим хийхэд дургүй байсан ч нөхцөл байдлыг харгалзан зөвшөөрсөн байна. Зочид хүлээн авалтын танхимд, хос зочид буудлын өрөөнд хуримын даашинз, хослолтойгоор тусгаарлагдан арга хэмжээг зохион байгуулжээ. Тэд хуримын ёслолдоо 190 зочин урьсан ч 110 нь ирсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.