СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Шатахууны үнийг 500-650 төгрөгөөр буурах боломжтой гэж үзэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэл, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр: Шатахууны үнэ дэлхийн зах зээл хямдарсан байхад  манай улсад хямдралтай үнээр худалдаалдахгүй байна. Засгийн газраас шатахууны үнийг 50-200 төгрөгөөр бууруулна гэж мэдээлж байгаа ч зах дээл хямдарсан зүйл алга.

Засгийн газраас өнгөрсөн

Засгийн газар яагаад дахиад 10 хувиар бууруулахгүй байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Үүнд ашиг сонирхлын зөрчил байна гэж харж байна.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр: Шатахуун импортлогч компаниуд ашиггүй ажилладаг гэдэг бид нарын тооцооллоор хамгийн их ашигтай ажилладаг. Бид нарын тооцооллоор компаниудын ашгийг нэмээд шатахууны үнийг 500-650 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзсэн. Шаардлагаа холбогдох албаныханд өнөөдөр хүргүүлнэ. Шаардлагын хариуг энэ сарын 16-нд шийдвэрлэхгүй бол 100 автомашинтай эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна гэдгийг мэдэгдэж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.