УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг авч хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Манай намын зөвлөл өнөөдөр хуралдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцлээ.
Нэгд, 2020 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэл ямар байгааг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллахаар боллоо.
Хоёрт, эдийн засагт яаралтай арга хэмжээ авах тогтоолын төслийг АН-ын зөвлөл Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар энэхүү төсөлд хариу өгөхийг шаардаж байна.
Гуравт, гадаадад ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийнхээ талаар ямар арга хэмжээ авах талаар манай нам дээр судалгаа явагдаж байгаа. Энэ асуудлыг анхаарлын гадна орхигдуулж болохгүй юм.
Дөрөвт, НӨАТ 10 хувь байгааг 5 хувь болгож бууруулах миний өргөн барьсан төслийг хэлэлцлээ.
Сумын иргэд НӨАТ-ын баримт авч чадахгүй байгаагаас 10 хувиараа хохирсоор байна. Хэрэв үүнийг буулгавал иргэдийн санхүү хүндэрсэн энэ үед хамгийн зөв алхам болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.