Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар нийт 1.8 мянга иргэн халдвар авч 11 мянган иргэн нас барж, 42 мянган иргэн эдгэн эмнэлгээс гарчээ.
Монгол Улсын хувьд зөөвөрлөгдсөн 17 тохиолдлоос 4 иргэн эдгэн эмнэлгээс гарч, 12 иргэн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 1679 иргэн ажиглалтад байна.
Япон улсад 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Дээрх иргэдийн хувьд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд болон ар гэрийнхэн нь байгаа юм. Иймээс эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ цахимаар цаг авч, утсаар мэдээлэл авах түүнчлэн аль болох ар гэрийнхнээс нь 1-2 хүн хамт явахыг зөвлөж байна.
Хойд хөршид өвчлөл их болж эхэлж байгаа тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. ОХУ-аас 281 зорчигч ирж тусгаарлагдсан байгаа. Дээрх иргэдтэй хамт ирсэн нэг иргэн Улаан-Үүд хотод халуурч эмнэлэгт хэвтсэн шинжилгээний хариу сөрөг гарсан. Манай улсад тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байгаа.
Өнгөрсөн 100 хоногт 213 улс орон коронавирусийн халдвар тархаж, эрүүл мэндийн салбарын нөөцийг шавхаж байна.
АНУ-д нас баралт 21 мянган орчим болоод байна. Олон нийтдээ харилцаж байгаа албан хаагч нарт үнэгүй амны хаалт олгохыг Нью-Йорк мужаас захирамж гаргав.
Япон улсын Засгийн газрын зүгээс гар утасны апп-наар иргэдийн бөөгнөрөлийг хянаж байгаа ч иргэд олон нийтийн газраар үйлчлүүлж байгаад сэрэмжлүүлэг өгч байгаа гэнэ.
БНСУ-д халдвар авсан 111 хүнд дахин халдвар илэрчээ. Эдгээр иргэдэд эсрэг биет үүссэн эсэхэд шинжилгээ хийнэ. Эсрэг биет үүссэн тохиолдолд халдварыг цаашид дамжуулахгүй гэж үздэг ажээ.
Хятадын эрдэмтийн сүүлийн үеийн судалдгаанд коронавирусийн халдвар агаар дуслын замаар 4 метрийн зайнд халдварлах боломжтой гэж үзсэн. Иймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа 2 метрийн зайг 4 метр болгох хэрэгтэй хэмээн зөвлөв.
ОХУ-аас 282 иргэн ирснээс Дархан-Уул аймагт 111 иргэн тусгаарлагдаж, 169 иргэн Улаанбаатар хотод ирсэн ингээд сэжигтэй гэж үзсэн 20 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Дээрх 20 иргэнд шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч халдвар авсан хүний тоо 17 боллоо. ОХУ-аас ирсэн бүх иргэдийн тус тусад нь нэг нэг өрөөнд тусгаарласан байгаа.
Нэг монгол иргэн халуурсан тул Орост үлдээж, Улаан-Үдийн эмнэлэгт эмчлэгдэж байна. Энэ иргэнд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан таатай мэдээтэй байна.
Франц улсын иргэний биеийн байдал сайн байгаа. Гурван өдрийн дараалсан өдрийн шинжилгээгээр вирус илрээгүй бол эмнэлгээс гаргана. ОХУ-д өвчилсөн хоёр иргэнийг авчраагүй байгаа. Олон улсын жишгээр бол халдвар авсан хүнийг зөөвөрлөн авчрахыг хориглодог. Энэ нь эрсдэл үүсгэнэ гэж үздэг. Манай улсын хувьд халдвар илэрсэн хүнийг бол авчраагүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.