Нийтийн тээврийн үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсний таван жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар Смарт карт” компаниас азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлжээ.
Иргэд автобусны цахим төлбөрийн картаа ашиглан сард 10-аас доошгүй удаа автобусаар зорчсон тохиолдолд уг сугалаанд хамрагдах эрхтэй болох байна. Автобусаар зорчдог азтанг шалгаруулах сугалаа энэ сарын 12-ны өдөр болох бөгөөд автобусны картны ард байдаг 12 оронтой тооны арын дөрвөн дугаар таарвал сарын турш үнэгүй зорчих эрх, таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал 2 сая төгрөг хожих юм байна.
Урамшуулалт хөтөлбөр нэг жилийн турш үргэлжлэх бөгөөд сар бүрийн 2 дахь долоо хоногийн лхагва гарагт азтанаа шалгаруулах аж.