СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бондуудын эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Энэ жилийн төсвийн алдагдал хоёр их наядаас долоон их наяд руу тэлэхээр байгаа. Мөн  нэмж зээл авах, зэргээр Засгийн газрын өр нэмэгдэхээр байгааг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн Тухайлбал,   2021 онд  төлөх  500 сая ам.долларын  Мазаалай бондын  өрийг барагдуулах боломжгүй болох эрсдэл байгааг сануулж байна. Учир нь  энэ оны төсвийн алдагдал  оны эхний гурван сарын байдлаар  125 сая ам.долларт хүрээд байна.  Дээр нь 2.1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Түүнчлэн Ингэснээр хуваарийн дагуу төлөгдөх бондуудын  өр барагдуулах стратеги  төлөвлөгөө нурах шинжтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд төлөх  Хөгжлийн банкаар гаргасан Мазаалай бондын  500 сая ам. доллар шууд гадагш гарснаар валютын дотогш орох урсгал алдагдахад  нөлөөлөх ажээ. Энэ нь коронагоос шалтгаалж   манайд гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт гацахтай холбоотой аж.  

Нэг  хүнд ногдох гадаад өр 30  саяд хүрэх нь           

Манай улсын гадаад өр гурван тэрбум ам. доллар. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 83 орчим их наяд болж байна. 2016 оны II хагасыг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад Монгол Улсын Засгийн газрын өр 2.91 тэрбум ам.доллар буюу 8.1 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дахин гурван  их наяд төгрөгийн гадаад зээл авна гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Бүр түрүүчээс нь зээлээ аваад эхэлчихсэн гэдгээ ч хэлсэн. Нэмэлт гурван их наяд төгрөгийн гадаад зээл нь Засгийн газрын өрийг 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл МАН засаг барих энэ хугацаандаа 4.01 тэрбум доллараар Засгийн газрын гадаад өрийг нэмэгдүүллээ гэсэн үг.  Тодруулбал, Засгийн газрын долоон багц хөтөлбөрийг хэрэгжүүлж  хямралыг давах 5.1 их наяд төгрөгийн 3.7 их наядыг гадны санхүүжилт зээлийн эх үүсвэрээр, үлдсэнг нь төсөв дотроо холбогдох зохицуулалтыг хийх замаар гаргана хэмээн Сангийн сайд  тайлбарласан.

Гадаад өр сүүлийн гурван жилд гурван тэрбумаар  нэмэгдсэн

Харин  сүүлийн гурван жилийн хугацаанд гурван тэрбум төгрөгөөр манай гадаад өр өссөн хэмээн эдийн засагч Б.Дөлгөөн  хэлсэн.  Нөгөөтэйгүүр, манай гадаад өр нэмэгдэх хэрээр манай улсын зээлжих зэрэглэл буурна. Манай зээлжих зэрэглэл одоо “В 3” байгаа. Олон улсын Валютын сан удахгүй эдийн засгийн тоймоо зарлана. Энэ үеэр зээлжих зэрэглэлийг бууруулна гэдгээ мэдэгдсэн. Япон улсын зээлжих зэрэглэл “А3-А1” гэдэг. Тэгвэл коронатай холбоотойгоор бүх улсын  эдийн засаг нь хүндэрсэн энэ үед  зээлжих зэрэглэлийг  бууруулахаар  байгааг эдийн засагчид онцолж байсан.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.