СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорионы үеэр үдэшлэг хийсэн этгээдүүдийг бууджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Калифорни мужид коронавирусийн халдвараас сэргийлж хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж хөл хорио тогтоогоод байгаа ч мужийн захиргааны шийдвэрийг үл тоомсорлон гэртээ томоохон хэмжээний үдэшлэг зохион байгуулсан хэрэг гарчээ. .

Буудуулсан дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй, насанд хүрээгүй өсвөр насны охин шархадсан бөгөөд амь насанд нь аюулгүй өнгөрчээ. Одоогоор сэжигтнүүдийг барьж саатуулаагүй ч үдэшлэг хийж байсан орон сууцны гаднаас автомашинтай дөрвөн хүн зугтаж байхыг гэрчүүд харсан байна. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ажээ.

Калифорни муж нь коронавирусийн халдвараар тэргүүлж буй Америкийн томоохон мужуудын нэг бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 20,000 гаруй хүн халдварлаж, 700 орчим иргэн нас баржээ. Мужийн захирагч Гэвин Ньюсомын хэлснээр иргэд хүнсний дэлгүүр, эмийн сан орохоос гадна нохойгоо салхилуулах, дасгал хийхээс бусад шалтгаанаар гэрээсээ гарахгүй байхыг уриалсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
39.115.114.99

Хөгжсөн гэхэд зарим талаараа л хөгжсөн болохоос эрүүл мэндийн систем маш муу. Эрүүл мэндийн улсынидаатгал байхгүй хэт мөнгө шүтчихсэг хачин улс. Дүүрэн мансуурсан дурак сэтгэцийн өвчтэй гаруудтай. Дуучин жүжигчид нь бэлгийн донтой сэкс хүчирхийлэл л харуулдаг кинотой олигтой улс биш. Гэхдээ дэлхи дээр үнэнтэй олигтой улс нь алгаа. Европын орнуудил дээр.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.