Холливудын нэрт жүжигчин төдийгүй Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггерийн таван хүүхдийн нэг Жозеф Баена эцгийнхээ алдарт зогсолтыг давтаж Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Энэ жил 22 настай залуу эцэгтэйгээ адил бялдаржуулах спортоор хичээллэдэг ба “энэ бол зарим зогсолтыг туршиж үзэхэд хамгийн тохиромжтой цаг юм” хэмээн зургаа нийтэлсэн байна.
Терминаторын дүрээр Холливудад төдийгүй дэлхийн кино урлаг сонирхогчдод мөнхрөн үлдсэн Шварценеггер өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Баена хүүгийнхээ коллежийн төгсөлтийн баярт очжээ. Ингэхдээ “Баяр хүргэе Жозеф! Дөрвөн жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн гарлаа. Чамаараа маш их бахархаж байна, хайртай шүү” хэмээн жиргэж байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхаан