СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хорооны хэсгийн ахлагч нар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг торгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хотын хэмжээнд хууль бусаар олгосон зарим газрын эрхийг цуцалсан тухай асуудал болон нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаараа нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

 Нийслэлийн хотын хэмжээнд хууль бусаар газар олгосон, олон жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн нийт 246 буюу 150 орчим га газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд цуцалсан байгаа. Дээрх газраас нийт 32 газар нь шүүхэд гомдол гаргасан. .

Зөрчилтэй газруудын эрхийг цуцалсан бол цаашид нийтийн эдэлбэр газрын хүрээнд ашиглах байдлаар тохижуулах ажил хийгдэх гэнэ.

Түүнчлэн нийслэлийн хороодын 1700 гаруй хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагаар бэлтгэгдэн энэ сарын 15-наас эхлэн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавьж, мөнгөн торгууль оногдуулан хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллана.

Иймээс энэ сарын 15-наас хэсгийн ахлагч нар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг торгох нөхцөл бүрдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.

Хотын даргын зүгээс автомашины дугаарыг тэгш, сондгойгоор явуулах захирамж гаргаагүй. Одоогоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Нийслэлийн Газрын албанаас энэ долоо хоногт багтаан цахим хурал хийж, иргэдийн асуултанд мэдээлэл өгөхөөр болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 жилийн өмнө
202.21.126.22

Маш зөв жинхэнэ иргэдийн дунд газар дээр нь ямар зөрчил болж байгааг харж илрүүлж байдаг хүмүүс бол эд нар тийм учраас торгууль тавих эрхтэй байх нь зүйтэй. Тэрнээс конторт суучихаад хүн торгоно зөрчил илрүүлнэ, зөрчилгүй болгоно гээд ярих нь зарим зүйлд нийцэхгүй байгаа юм ,зарим үйлчилгээний торгууль шийтгэлээ мэргэжлийн хүмүүс хийх нь зүйтэй санал нийлж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.