УОК-ын 9 дүгээр тогтоол гарч, "Маскаа зүүцгээе" аяныг 4 сарын 13-ны даваа гарагаас 5 сарын 31-нийг дуустал зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Орон даяар хэрэгжих энэхүү шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэг болгосон байна.
Аймаг, нийслэлийн удирдлагууд төрийн албан хаагчдыг эргүүлээр томилж, энэхүү ажилд хяналт тавьж ажиллана.
Аян зохион байгуулж байгаатай холбогдуулан Шуурхай штабаас,
Таны аюулгүй байдал таны гарт
Таны хүүхдийн аюулгүй байдал таны гарт
Таны гэр бүлийн аюулгүй байдал таны гарт
Таны улс орны аюулгүй байдал таны гарт хэмээн уриалжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Unen shu eruul btsgaya