СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-12

ЭМЯ: Бусад орнуудад цэрэг цагдаагаар, Монголд өөрсдийн ухамсраар хорио цээрийн дэглэмд хамрагдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн 213 улс, тусгай бүсэд Ковид-19 коронавирус бүртгэгдсэн ба 1,7 сая иргэн халдвар авсны 1,2 сая нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Япон улсад коронавирусийн халдварын 372 шинэ тохиолдол сүүлийн нэг хоногт бүртгэгдсэнээс Токиод 152 шинэ тохиолдол илэрчээ. Харин БНСУ-д 37 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 12 нь гаднаас тээвэрлэгдэн орж иржээ.

Хөрш ОХУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж байгаа бөгөөд 24 цагийн дотор 1,000 гаруй хүн шинээр халдвар авчээ. тул шинээр байгуулж байгаа эмнэлгийн орыг 900 болгон нэмж, Анагаах ухааны чиглэлээр сурч байгаа оюутан, залуу эмч нарыг бэлэн байдалд оруулжээ. Мөн хол хорио, хязгаарлалтын дэглэмийг үргэлжлүүлэх, эмнэлгийн ажилтнуудыг амьсгалын аппаратан дээр ажиллах сургалтууд зохион байгуулж байна.

.

Манай улсад коронавирус халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж 4 хүн эмнэлгээс гарсан.

. Испани улс халдварын тохиолдлоор Европ тивд тэргүүлж байна.

гэдгийг хэлж байна. Коронавирусийн халдварын өвчлөлийн 40-60 хувь нь 40-өөс доош насны залуучууд байгаа нь хоёр дахь давлагаа залуучуудыг илүүтэй өвчлөхөд хүргэж байгааг судлаачид сэрэмжлүүллээ. .

2020 оны 4 дүгээр сарын 11-ны байдлаар ХӨСҮТ 108 шинжилгээ хийсэн бөгөөд СӨҮЛ-Улаанбаатарын чиглэлийн 99 шинжилгээ, 9 тандалтаас коронавирус илрээгүй байна.

Алтанбулагийн боомтоор хил давж ирсэн иргэдийн 169 нь Улаанбаатар хотдод ирсэн, Сэлэнгэ аймагт 2, үлдсэн нь Дархан-Уул аймагт байна.  Нийслэлд ирсэн иргэдийн 149 нь "Амар" зочид буудалд үлдсэн 20-ийг ХӨСҮТ-д тусгаарлан тандаж байна. Алтанбулагаас ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байгаа ба хариу нь өнөөдөр гарна. Халдвартай 12 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ сайн явагдаж байна гэж үзэж байна.

. Өөрөө өөрийгөө хянаж, өөрөө өөртөө үнэнч байх ёстой гэдгийг сануулж байна. Бусад улс орнуудад цэрэг цагдаагийн хүч ашиглаж хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж байгаа бол манай улсад тусгаарлах журмыг даган мөрдөж харьцангуй энх тайван замаар халдварт өвчнөөс сэргийлж байна гэдгийг онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.