БНСУ-д энэ сарын 15-нд болох парламентын сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөөдрөөс эхэллээ. Өглөөний 06-18 цагийн хооронд орон даяар 3500 орчим санал авах байр ажиллаж байгаа аж.
Энэ жилийн сонгуульд олон нийтийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарч, санал өгөгчид болон албаны хүмүүс халдвараас урьдчилан чанга хатуу дүрмийг мөрдөж байна.
Иргэд бие биеэсээ дор хаяж 1 метрийн зайд зогсож, сонгуулийн байранд орохоос өмнө халуунаа заавал шалгуулах шаардлагатай. Амны хаалтыг зайлшгүй зүүсэн байх ёстой ба гараа ариутгасны дараа хянагчдын тараасан нэг удаагийн бээлийг өмсөөд саналаа өгөх боломжтой. Мөн аюулгүй байдлын үүднээс хурууны хээ уншигчийн оронд нүүр танигч төхөөрөмжүүдийг суурилуулжээ.
Мөн өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргий Ким Жун-Сокын хамт амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөн саналаа өгөв. Ерөнхийлөгч Мүн энэ удаагийн сонгуульд иргэдийг уриалан, иргэдийн ирцийг нэмэгдүүлэх зорилгоор саналаа эрт өгсөн аж.
Энэ удаагийн сонгуулийн үр дүн 2022 оны тавдугаар сард албан үүрэг нь дуусах Мүн Жэ Иний ерөнхийлөгчийн байр суурьт ихээхэн ач холбогдолтой билээ. Олон удаагийн санал асуулгаас харахад Мүн Жэ Инийг дэмжигчдийн хувь сүүлийн үед өсөх хандлагатай байгаа нь түүний тэргүүлсэн Засгийн газар коронавирусийн тахлын эсрэг бусад олон орноос илүү сайн арга хэмжээ авч байна гэсэн үзэл бодолтой холбоотой ажээ.
Эх сурвалж: en.yna.co.kr
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.