СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-04-10

Ж.Батзандан: МАНАН-гийн хууль бусаар олсон 180 тэрбумыг улсын орлого болгоё

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

ШИНЭ нам, эвслээс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Коронавирусийн хязгаарлалт, хөл хориотой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал хүндэрсэн учир "1.1 орчим их наяд төгрөгийг таван жилийн хугацаатай 1-3 хувийн хүүтэй зээл хэлбэрээр олгох нь зүйтэй" гэж үзэж байгаагаа тус намын дэд дарга, эдийн засагч Х.Батсуурь мэдэгдлээ. Ингэснээр өнөөдөр үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулна гэв. 

Харин ШИНЭ намын дарга Ж.Батзандан "МАНАН бүлэглэл сонгуулийн сурталчилгаагаа эхэлж, хууль зөрчиж байна. Хэрэв хууль бус мөнгийг илчилвэл арав дахин нугалж олгоно гэсэн сонгуулийн хуулийн заалт бий. " гэсэн юм. 

ШИНЭ намын дэд дарга Д.Батмөнх ч мөн намын даргатайгаа санал нэг байгаагаа илэрхийлээд "Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг татаж аваад, иргэддээ хүүгүй зээл болгож өгөх ёстой. Энэ асуудлаар бид Засгийн газарт хандана" хэмээлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.