Монголын Хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагч, менежерийн гаргаж буй зүй бус авир, бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэргийг илчилсэн өргөдөл гомдлуудыг МХБХ-ны ЕНБД-аар ажиллаж байсан Ө.Шижир нуун дарагдуулж, гэм буруутай этгээдүүдийг харин ч бүр албан тушаал дэвшүүлж, шагнаж байсан баримтыг FACTCHECK нэвтрүүлгийн ээлжит дугаараар өнөө орой 21.00 дэлгэнэ.
Та бүхэн уг нэвтрүүлгийг LIVE телевиз, www.liveyv.mn сайт болон livetv facebook хуудсаар хүлээн авч үзээрэй.
Монголын хөлбөмбөгийн холбоо гэх байгууллага нь 2015 оноос эхлэн эмэгтэйчүүдийн шигшээ багийг шинээр бий болгон бэлтгэл сургуулилтыг эхлүүлсэн боловч ердөө таван жил хүрэхгүй хугацаанд маш олон охид, бүсгүйчүүдийг бие, сэтгэл, бэлгийн дарамт, хүчирхийлэлд автуулж хохироосон баримтыг манай телевиз цувралаар хүргэсээр байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.