СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын байр өнгө орсноос гишүүдийн амьдрал өнгө орохгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. Гэвч 100 саяас гадна хоёр дахь шатны гэрээ хийж 300-400 саяыг авч байгаа талаар АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: 

-Ардчилсан намын хэдэн гишүүн 100 саяын дэнчингээ өгсөн талаар ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа. Уг нь . Энэ нь аймаг бүрт зарцуулах зардлын хэмжээ.

Манай Баянхонгор аймагт гэхэд 400 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ гэрээгээ нууцаар хийсэн. Ингээд нийт 500 сая төгрөг тушаасны дараа дахиад хоорондоо өрсөлдөнө. Тэгээд нэр дэвших үнэмлэхээ авч чадахгүй бол хохь нь гэж байна. Харин нам дараа нь улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ бол .

Мөн АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувь нь С.Эрдэнэ даргын ах дүү, хамаатан садан. Намын байр өнгө зүс ороод байгаагаас биш татвар өгдөг гишүүдийн амьдрал өнгө орохгүй байна.

.
Өнөөдөр намайг үгээ хэлсний төлөө намаас хөөхийг үгүйсгэхгүй.

Нэр дэвшигчийнхээ хувиар бусад 40 гаруй хүний хамт С.Эрдэнэ даргатай уулзахаар орохдоо би энэ мөнгөө ил тайлагнахыг шаардсан. Гэтэл БГД-ийн ИТХ-ын дарга, С.Эрдэнэ даргын хүргэн Энхболд гэгч нөхөр "хадам аав руу дайрахгүй шүү" гэж над руу дайрсан. Энэ байдлаараа С.Эрдэнэ даргын хүргэн төр удирдах нь л дээ...

Тиймээс би С.Эрдэнэ даргыг 72 цагийн дотор энэ их мөнгөний тайлангаа ил тод тайлагнахыг шаардаж байна. Үгүй бол АТГ, хууль цагдаа, Хүний эрхийн комисст хандана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.