Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын айлуудын хог, ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргээс анхаарал хандуулж хийхгүй байгаа асуудлаар Засаг дарга Ж.Сандагсүрэнд "Иргэдийн нэгдэл" ТББ-аас мэдэгдэл хүргүүлж буйгаа илэрхийллээ.
"Иргэдийн нэгдэл" ТББ-аас сайн дураараа иргэд нэгдэн гэр хорооллын айл өрхүүдэд ариутгалын бодис тараасныг дүүргээс хурааж авсныг эсэргүүцэж, тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд хандав.
Гэвч Засаг дарга Ж.Сандагсүрэн "Юу нь мэдэгдэхгүй ариутгалын бодисыг хурааж авсан. Бид ариутгалын ажил хийж байгаа" гэх тайлбар өгөв.
Тэгвэл "Иргэдийн нэгдэл" ТББ-аас "Дүүрэг хур хогоо цэвэрлэж чадахгүй байж, иргэд сайн дураараа нойлын ариутгал тараасан нь юу нь буруу гэж. Ариутгалын ажлыг дүр эсгэж хийж байгааг СХД-ийн иргэд мэдэж байгаа. Манай байгууллага дүүргийн гэр хорооллоор явж хэрхэн ариутгал хийж, хур хог цэвэрлэж байгаатай танилцахаас гадна иргэдийг хяналт тавихыг хүсэж байна. Үнэхээр ажил хийхгүй байвал бас мэдэгдээрэй" хэмээн хүсэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haha ene tsenher tsamtstai karaokechin batsaan haha ajil hiij amidar l daa