АНУ-ын Невада мужтай хил залгаа Калифорнийн Саут Лэйк Тахоед 53 настай эмэгтэй 1,800 ам.долларын үнэтэй үнэт эдлэлийг долоож бохирдуулсан хэргээр цагдаад баригджээ. Женнифер Уолкер гэгч эмэгтэй Safeway мупермаркетад зарагдаж байсан үнэт эдлэлийг гараараа барьж үзэн, долоосны дараа түрдэг тэргэндээ худалдаж авсан бусад зүйлтэй хамт тавьсныг хяналтын камерт бичсэн байна.
Дэлгүүрийн ажилтны ярьснаар түүний тэргэнд байсан бүх эд зүйлийг бохирдсон гэж үзсэн тул дахин ашиглаглаагүй байна. Эмэгтэйг Эль Дорадогийн хорих газарт хулгайн гэмт хэргээр шилжүүлэхээр болсон ба 10,000 ам.долларын батлан даалтад суллахаа мэдэгджээ.
Коронавирусийн улмаас хорио цээр тогтоосон ч хүнсний дэлгүүрүүдийг нээлттэй үлдээсэн юм. Гэвч үүнтэй төстэй дэлгүүрийн барааг долоох, ам шүлсээрээ бохирдуулах явдлууд удаа дараалан гарсаар байна.
Өнгөрсөн сард Пенсильвани мужийн хүнсний дэлгүүрт 35,000 долларын бараа бүтээгдэхүүн рүү санаатайгаар ханиаж, шүлсээ үсрүүлсэн эмэгтэйг цагдаа нар баривчилсан юм. Уг эмэгтэй дэлгүүрт орж мах, бялуу зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бохирдуулжээ.
Эдгээр эмэгтэйчүүд коронавирусээр халдварласан гэж үзэхгүй байгаа ч вирусийг тараахаар заналийлсэн гэж үзсэн. Хэрэв санаатайгаар халдвар тараасан бол терроризмын гэмт хэрэгт холбон буруутгахаа Америкийн Хуульзүйн яамнаас мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.