Хэрэв та 5,000 жилийн өмнө амьдарч байсан бол хэн нэгэнд гайхалтай бэлэг өгөхдөө тэмээн хяруулын өндөг сонгох байсан болов уу?
Италийн нутаг дэвсгэрээс анхлан олдсон гайхамшигтай зурж чимэглэсэн тэмээн хяруулын өндөгнүүдийг Лондон дахь Британийн музейд үзүүлэнд тавьжээ. Хэдийгээр 5,000 жилийн настай чимэглэгдсэн нууцлаг түүхтэй өндөгнүүд Италиас олдсон ч уг гарал нь Европт хамааралгүй гэж судлаачид үзээд байгаа юм.
Олон улсын эрдэмтэн судлаачид, археологичид эдгээр өндөгнүүдийн нууцыг тайлж, түүхийг нь мэдэхээр судалж байна. Эдгээр тэмээн хяруулын өндөг 5,000 жилийн настай гэж тооцвол Хүрэл болон Төмөр чулуун зэвсгийн үед хамаарч байгаа ажээ. Тэр үеийн хүмүүс өндөгнүүдийг зурж будах, яс, үнэт металь, чулуу болон бусад материалаар тансаг чимэглэжээ.
Амьтад, цэцэгс, хээ, цэрэг, дугуйтай тэрэг зэргийн дүрсээр чимэглэсэн таван ширхэг өндөг Британийн музейн цуглуулганд багтсан байна. Археологичид эдгээрийг чинээлэг маягийн хүмүүсийн бунхнаас бусад тансаг хэрэглээний эд зүйлсийн хамт олжээ. Олон мянган жилийн тэртээ тэмээн хяруул зэрлэг ан амьтдын нэг байсан тул тэдэнтэй ойр байна гэдэг эр зориг шаарддаг байжээ.
Судлаачид өндөгнүүд дээрх химийн элемент, изотопуудыг шинжилж гарлыг нь Египет, Израйль, Йордан, Турк улсуудаас үүсэлтэй бөгөөд Нил мөрнийг гатлан урт замыг туулж хол замаас худалдаалагдан Европт ирсэн гэж дүгнэжээ. Зэрлэг тэмээн хяруулын өндөг гэдгийг тогтоосон ч чимэглэл, зургийг бүрэн судалж чадаагүй ба орчин цагийн хүн төрөлхтөний нээж илрүүлж чадаагүй илүү их нууц хадгалагдаж байгаа гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.