СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Энхсайханы “хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан” гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Монгол Улсын сайдаар ажиллаж байх хугацаандаа стратегийн ач холбогдол бүхий тавантолгойн орд газрыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гадаадын аж ахуйн нэгжид 60 жилийн хугацаанд өгөхөөр санаархсан хэмээн буруутгагдан яллагдагчаар татагдаад буй М.Энхсайханд холбогдох гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 7 хоногоор хойшилжээ.

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо (Баянгол дүүргийн Засаг даргаар 2012-2016 он ажилласан) нь шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй болсон гэдгээ нотолсон эмнэлгийн магадлагаа ирүүлсэн, М.Энхсайханы шинээр хөлсөлж авсан өмгөөлөгчид болох Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нар хэргийн материалтай танилцах хүсэлт гарсныг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байгаа бөгөөд түүнийг гэм буруутай хэмээн шүүх үзсэн тохиолдолд 15 хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн заалттай аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
122.201.24.33

zugeer buudjihaach

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.