СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ: Сэлэнгэд тусгаарлагдсан иргэний ойрын хавьтлын хүмүүсээс коронавирус илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар  коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар нийт 1.6 мянга иргэн халдвар авч 95 мянган иргэн нас барж, 35 мянган иргэн эдгэн эмнэлгээс гарчээ.

.

ЭМЯ өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан талаар мэдээлсэн. Түүнчлэн Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан иргэнээс коронавирусийн халдвар илэрч ойрын хавьтлын 15 иргэний хамт ХӨСҮТ-д авчирсан. Ингээд ХӨСҮТ-өөс дээрх иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дурдлаа. 

Азийн орнуудын ялангуяа Япон улсад эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд халдвар авч тарааж байна гэж үзсэн. Маш олон хүн эмнэлэгт үйлчлүүлдэгээс болж байна. Манай оронд эмнэлэгт нэг өвчтэй хүнийг үзүүлэх гэж олон хүн дагаж ирдэг. .

Австрали улсад хоёроос дээш хүн цугларвал өндөр торгууль тавьж, хөл хориог сунгаж буйгаа мэдэгдсэн. Турк улсад байгаа гаднын иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эмчилж байгаа юм. Улс орнууд хөл хориог хэрхэн хэрэгжүүлж буйгаас хамааран халдварыг тараахгүй байх боломжтой.

Вакцин гаргаж авах хүртэл коронавирусийн халдвар авахгүй байх хамгийн найдвартай бөгөөд хүчирхэг арга бол 2 метрийн зайнаас харьцах хэрэгтэй. Учир нь вирус 2 метрийн зайд хүрч чаддаг. Иймээс зайнаас харьцахыг чухалчлах хэрэгтэй.

Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 121 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д нийт 206 хянагдаж эмчлэгдэж байна.

Түүнчлэн БНСУ-руу үүргийн онгоцоор явсан таван иргэнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл худлаа гэдгийг ЭМЯ-аас тодотгон хэлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.