Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварласнаас хойш 10 хоногийн дараа эмнэлэгт хүргэгдэж, халдварын хүндрэлээс болж эрчимт эмчилгээний тасагт хэвтээд байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд эрчимт эмчилгээний тасгаас гарч энгийн тасагт шилжиж үргэлжлүүлэн эмчлүүлж байгааг мэдээлжээ.
Ням гарагаас хойш Борис Жонсон Лондон дахь Гэгээн Томасын эмнэлэгт хэвтэн коронавирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна. Даунинг Стрийтийн мэдэгдсэнээр Ерөнхий сайдын бие эрүүл мэнд сайжирсан бөгөөд үргэлжлүүлэн хяналт тавих шаардлагатай байгаа гэжээ. Мөн тэрээр энгийн хүчилтөрөгчийн аппаратны эмчилгээ хийлгэсэн ба амьсгалын аппарат зүүгээгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжсэн мэдээг дуулаад сайхан мэдээ дуулсандаа баяртай байна гэдгээ илэрхийлэн Твиттерт жиргэжээ.
Их Британид коронавирусийн халдварын 65,000 гаруй тохиолдол илэрч, 8,000 орчим иргэн нас бараад байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.